Зар сурталчилгаа
| Хилэн хувьсгал ба 1989 оны арваннэгдүгээр сарын 17 |
|
|
|
604 удаа энэ мэдээ уншигдсан байна
| Мэдээ - Мэдээ | |||||||||
| Зохиогч Ш.Мягмарсамбуу | |||||||||
| 7 дахь өдөр, 15-11-2009 22:52 | |||||||||
![]() 1989 онд дэлхий ертөнц дэлхийн II дайнаас хойш хамгийн хүчтэй өөрчлөлтийг авчирсан юм. Зүүн Европын коммунизм нуран унаж Зөвлөлт холбоот улсад гүнзгий цууралт үүслээ. Шинэ зуун гартал 11 жил үлдээд байсан ч тэр үед л улс төрийн шинэ эрин эхлэсэн гэж зарим түүхчид үздэг. Aрваннэгдүгээр сарын 17- арванхоёрдугаар сарын 10: Чехословакийн “хилэн хувсгал” Зүүн Герман шиг Чехословакийн эрх баригчид нэлээд удаан тэсэн өөрчлөлтийг эсэргүүцэж байлаа. Зөвлөлтийн булаан эзлэлтийг эсэргүүцэн өөрийгөө шатаасан Ян Палехийн 20 жилийг дурсан жагссан жагсаалыг эрх баригчид нь 1989 оны нэгдүгээр сард хөөн тарааж байв. Цусгүй төрийн эргэлт нь эсэсийнхэнд алагдсан Прагийн оюутан Ян Оплеталагийг оршуулсаны 50 жилийн ойгоор залуус эсэргүүцлийн жагсаал хийснээр эхэлсэн юм. Дараагийн өдөр нь оюутнуудтай нэртэй жүжигчид эрдэмтэд нийлсэн байна. Арваннэгдүгээр сарын 19-нд Иргэний нэгдсэн чуулга байгуулагдсаныг зарлав. Арваннэгдүгээр сарын 21-нд тэднийг Чехийн хамба ламФрантишек Томашек дэмжлээ. Жагсаал олныг улам хамран үргэлжилсээр байв. Чехийн холбооны чуулганы мэдээгээр цагдаа нартай мөргөлдөөн гаргах үеэр 500 орчим хүн хэлмэгдсэн байв. Үүнээс хатуу арга хэмжээг эрх баригчид аваагүй юм. Нэгэн өдөр асар олон хүн Прага хотын төвийн зүг хөдөлж байхад цагдаагийн нэгэн офицер ганцаараа тэдний замын өмнө зогсож “Зүүн тийш эргээд!” хэмээн командалж эхэлсэн байна. Хэзээ ч зүүний замаар явахгүй гэж цугларсан олон түүнд зэрэг хашгаран хариулж байв. Арваннэгдүгээр сарын 26-нд Прага хотын Летены талбайд 700 мянган хүн жагссав. Дараагийн өдөр нь хоёр цагийн турш машины дуут дохиотой сануулах ажил хаялт боллоо. Арваннэгдүгээр сарын 28-нд Чехийн коммунист намын Төв хорооны нарийн бичгийн дарга Милош Якеш албан тушаалаа либерал гэж тооцогдох Карел Урбанект шилжүүлэв. Арваннэгдүгээр сарын 29-нд парламент нь коммунист намын удирдах үүргийн тухай заалтыг Үндсэн хуулиас авчээ.
Арванхоёрдугаар сарын 5-нд Урбанек ба Чехословакийн Ерөнхий сайд Ладислав Адамец хоёртой Михаил Горбачев уулзсаны дараа 1968 оны Чехословакийн хэрэг явдлын талаар Зөвлөлтийн Засгийн газрын мэдэгдэл гарч тэнд “Тэр үйл ажиллагаа нь тусгаар улсуудын харилцааны хэм хэмжээг зөрсөн Чехославакийн дотоод хэрэгт бүдүүлгээр оролцсон хэрэг байлаа” хэмээн өгүүлсэн байв. Арванхоёрдугаар сарын 10-нд Ерөнхийлөгч Густав Гусак Словакийн коммунист шинэчлэгч Мариан Чалцад Үндэсний эв нэгдлийн Засгийн газар байгуулах үүрэг өгөөд өөрөө тушаалаасаа огцорлоо. Gustav Husak Арванхоёрдугаар сарын 7: Литвагийн Дээд зөвлөл коммунист намын удирдах үүргийн тухай заалтыг Үндсэн хуулиасаа хаслаа. Литва Зөвлөлтийн улсуудаас хамгийн түрүүнд энэ шийдвэрийг гаргажээ. Арванхоёрдугаар сарын 10: МоАХ анхны цуглаанаа хийлээ Монголын нийслэл Улаанбаатарт Монголын ардчилсан холбооны анхдугаар цуглаан болжээ. Цуглаанаас 10 зүйлийн шаардлагатай бичгийг эрх баригчдад зориулан гаргасан байна. Социалист блокийн “хамгийн хөлдүү” коммунист оронд тооцогдож байсан Монголд ардчилсан хувьсгал эхлэв. Арванхоёрдугаар сарын 14: Андрей Сахаров нас барлаа Зөвлөлтийн устөрөгчийн бөмбөгийг бүтээгч, агуу их гуманист Андрей Сахаров 68 насандаа таалал төгсөв. Түүнийг нутаглуулахад 50 мянган хүн оролцсон ба Борис Ельцин ирсэн байлаа. Харин Михаил Горбачев оршуулгад оролцсонгүй.
Арванхоёрдугаар сарын 16-25: Румыны хувьсгал Зүүн Европын коммунист лидерүүдээс Николае Чаушеску хүчээр засгийн эрхэнд үлдсэн гэсэн цорын ганц хүн юм. Унгарын цөөнхийн автономийг шаардсан унгар лам Ласло Текешийг улс орноосоо гаргах гэсний эсрэг эсэргүүцлийн цуглаан Тимишоар хотноо эхлээд дараа нь Бухарестад шилжсэн юм. Арванхоёрдугаар сарын 19-ны орой Румыны тусгай албаныхан Тимишоарын жагсагчдын эсрэг гал нээжээ Арванхоёрдугаар сарын 21-нд Иранд айлчилж байснаатаслан ирсэн Чаушеску Төв хорооны байрны тагтнаас үг хэлэхдээ жагсагчдыг “хувьсгалын дайснууд” гэж нэрлэв. Мөн тэрээр дундаж цалинг 100 лейгаар (дөрвөн ам.доллар орчим) нэмэгдүүлнэ гэлээ. Түүнийг үг хэлж байхад найман минут орчмын дараа хүмүүс шүгэлдэж эхлэв. Тэр үеэр цугларсан олны эсрэг гал нээсэн байна. Янз бүрийн эх сурвалжаар Тимишоар ба Бухарестад 162-1104 хүн алагдж, 3,3 мянган хүн шархаджээ.
Арванхоёрдугаар сарын 22-ноос Чаушеску тус оронд байлдааны байдал тогтоолоо. Засгийн эрх Үндэсний аврах фронтын гарт оров. Чаушеску түүний эхнэр Елена хоёр нисдэг тэргээр Бухарестаас зугтан Тырговиштегийн хавьд баригджээ. Тэдний арванхоёрдугаар сарын 25-нд буудан цаазлаад цогцсыг нь телевизээр харуулсан юм. Буудалцаан энд тэндгүй гарч байсан учир шинэ эрх баригчид Чаушескугийн тусгай албаныханд эсэргүүцэл үзүүлээд хэрэггүй гэдгийг түүгээр ухуулжээ. Өмнөх системийн нөлөө бүхий хүмүүсээс бүрэлдсэн онцгой комисс тэднийг яаран шүүж буудах шийдвэр гаргасан байна. Чаушескугийнхэн өөрсдийгөө буруутай гээгүй ба шүүгч нарт ихэмсэгээр хандан өөрсдийгөө Румыныг дэлхий нийтээр атаархах орон болгон хувиргасан гэж байлаа.
Арванхоёрдугаар сарын 28-29: Чехийн тэрслүү үзэлтэн Ерөнхийлөгчөөр сонгогдлоо Прагийн хаврын лидер, парламентын дарга Александр Дубчикийн заавраар үймээн гаргахыг өдөөсөн гэх хэргээр нэгдүгээр сард баривчлагдаж байсан жүжгийн зохиолч, тэрслүү үзэлтэн Вацлав Гавел Чехославакийн Ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Сөрөг хүчнийхнийг толгой дараалан устгаж байсан Зөвлөлтийг бодвол Чехословакийн 1968 оны ихэнх лидерүүд нь “хилэн хувьсгалыг” хүртэл амьд байж улс төрийн амьдралд нь оролцож байв. Тэд бүгдийн үзэл бодол өөр өөр байлаа. Чехийн өнөөгийн улс төрийн амьдралд идэвхтэй оролцож байгаа Клаус гэхэд л либерал хэмжигдэхүүнээр барууны үндсэрхэг үзэлтэн хүн. Александр Дубчик амьдралынхаа төгсгөл хүртэл “хүн төрхтөй социализмд” итгэж байжээ.
Powered by !JoomlaComment 3.26
3.26 Copyright (C) 2008 Compojoom.com / Copyright (C) 2007 Alain Georgette / Copyright (C) 2006 Frantisek Hliva. All rights reserved."
|
|||||||||
| LAST_UPDATED2 |































